
Төсөл нь Үндсэн хуулийн мэдлэг, хүний үндсэн эрхийн боловсрол олгох зорилготой ажээ
“Үндсэн хууль манай сургуульд: НҮБ-ын Хүний эрхийн хороодын ерөнхий тайлбар, сургалтын хөтөлбөр” номын нээлт 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр МУИС-ийн Төв номын санд болсон байна.
“Үндсэн хууль манай сургуульд” төслийг МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон иргэдэд Үндсэн хуулийн мэдлэг, хүний үндсэн эрхийн боловсрол олгох зорилготой ажээ.

Гүйцэтгэх ажлын тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоов
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар Гүйцэтгэх ажлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үндсэн хуулийн шүүх (цэц) хянах эсэх асуудал
Доктор, профессор Ц.Сарантуяагийн “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үндсэн хуулийн шүүх (Цэц) хянах эсэх асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллийг легалдата мэдээллийн сангаас унших боломжтой боллоо.
Агуулгын хураангуй:
1.Үндсэн хууль тогтоогч ба хууль тогтоогч
2.Үндсэн хууль тогтоогч нь хууль тогтоогчоос дээгүүрт тооцогдох эрх мэдэл
3.Нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил үйлчлэх асуудалд …