• Азийн нийгэмлэгийн 6 дугаар Их хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо

    2024-09-23

    Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 6 дугаар Их хурал Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотноо 2024 оны 09 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар, Э.Энхтуяа нарын төлөөлөгчид оролцлоо.

  • Цэцэд маргаан үүсгэсэн талаар олон нийтэд тогтмол мэдээлдэг боллоо

    Энэ оны 8 дугаар сараас эхлэн Цэцэд ирүүлсэн иргэдийн өргөдөл, мэдээлэл, гомдол, эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлтийн дагуу Цэцэд маргаан үүсгэсэн тохиолдолд энэ талаар олон нийтэд тогтмол мэдээлж байна.

    Түүнчлэн 7 дугаар сараас эхлэн Үндсэн хуулийн цэцийн дотоодод мөрдөж буй дүрэм, журам, аргачлал, Цэцийн дунд, их суудлын хуралдааны шийдвэрийн бичвэрийг эх хувиар нь PDF хэлбэрт шилжүүлэн албан ёсны цахим хуудастаа байршуулж эхэллээ.

  • Япон Улсын Хууль зүйн яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    2024-09-10

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган Япон Улсын Хууль зүйн яамны төлөөлөгчдийг өнөөдөр /2024.09.10/  хүлээн авч уулзлаа.

    Энэ үеэр тэрээр, шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлээд, эрүүгийн эрх зүйн асуудлаар хамтарсан семинар, судалгаа хийхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн байна.

  • Азийн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар цахимаар хуралдлаа

    2024-09-05

    Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн гишүүн улс орнуудын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын цахим хурал 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр боллоо.

    Цахим хуралд Нийгэмлэгийн гишүүн 20 гаруй улс орны Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгчид түүний дотор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг, Ёслол, гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Билгүүн нар оролцлоо.

  • УИХ Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийн тухай тогтоолыг баталлаа

    2024-08-23

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2024.08.19/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэв. УИХ-ын гишүүд 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцсан.

    Үндсэн хуулийн цэц 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Дунд суудлын хуралдаанаа хийж, Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор хүнийг түр саатуулах хугацааг 6 цаг хүртэл байхаар заасан ч тус зүйлийн 26.2 дахь хэсэгт уг хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцохоор зохицуулсан нь . . .

  • Оюутнууд Цэцийн үйл ажиллагаатай танилцлаа

    2024-07-23

    БНСУ-ын Күүкмин их сургуулийн Хуулийн сургуулийн багш, оюутнуудын төлөөлөл өнөөдөр /2024.07.23/ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ордонд хүрэлцэн ирж Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцлаа.

    Энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн Тамгын газраас байгууллагынхаа бүрэн эрх, чиг үүрэг, Үндсэн хуулийн хяналтын онцлогийн талаар оюутнуудад мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариулт өгөв.
    МУИС-ийн Хууль зүйн сургууль нь БНСУ-ын Күүкмин их сургуулийн Хуулийн сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2011 оноос БНСУ-ын эрх зүйн боловсролын төвийг байгуулан ажиллуулж байна.

  • Петербургийн олон улсын хууль зүйн XII чуулган, “Үндсэн хуулийн хяналт ба эрхийн хамгаалалт” сэдэвт олон улсын бага хурал тус тус болов

    2024-07-09
    ОХУ-ын Санкт-Петербург хотноо 2024 оны 6 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд ОХУ-ын Хууль зүйн яамнаас Петербургийн олон улсын хууль зүйн XII чуулган, ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхээс “Үндсэн хуулийн хяналт ба эрхийн хамгаалалт” сэдэвт олон улсын бага хурлыг тус тус зохион байгууллаа.

    Петербургийн олон улсын хууль зүйн чуулган нь хууль зүйн салбарын нэгэн хэсэг бөгөөд орчин үеийн хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийн тод илрэл болж бизнесийн ашиг сонирхолд нийцсэн хууль тогтоомжийн асуудлаарх орчин үеийн нөхцөлд нийгэм-эдийн засгийн, мөн хууль зүйн салбар хоорондын яриа хэлэлцээний хамгийн том талбар болж ирснээрээ онцлогтой аж.

  • Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн шүүх, Бүгд Найрамдах Польш Улсын Үндсэн хуулийн шүүхээс захидал ирүүлжээ

    2024-07-04

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгаланд Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсонтой нь холбогдуулан Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькин, Бүгд Найрамдах Польш Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга Юлия Пшилэмбска нар албан захидлууд ирүүлсэн байна.