• УИХ Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийн тухай тогтоолыг баталлаа

    2024-08-23

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2024.08.19/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэв. УИХ-ын гишүүд 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцсан.

    Үндсэн хуулийн цэц 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Дунд суудлын хуралдаанаа хийж, Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор хүнийг түр саатуулах хугацааг 6 цаг хүртэл байхаар заасан ч тус зүйлийн 26.2 дахь хэсэгт уг хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцохоор зохицуулсан нь . . .

  • Хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгох сонгуульд авсан байх саналын хувь, суудал хуваарилах зарчимд холбогдох маргаан үүсгэлээ

    2024-08-16

    Нэр бүхий иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгох сонгуулийн дүн гаргах асуудлыг зохицуулсан 74 дүгээр зүйлийн 74.2.2, 74.2.3, 74.2.4, 74.3.2, 74.3.3, 74.3.4, 74.3.5 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байна.

  • Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй тооны гарын үсэг цуглуулах шаардлагатай холбогдуулан маргаан үүсгэлээ

    Нэр бүхий иргэний өргөдлийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын холбогдох хэсгийг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байна.

  • Улсын Их Хурлын гишүүн ажлын тайлан тараах, уулзалт хийх заалттай холбоотой маргаан үүсгэлээ

    Нэр бүхий иргэний мэдээллийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.”, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтыг тус тус зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байна.

  • Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” гэсэн 13.14 дүгээр зүйлд холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэлээ

    2024-08-01
    Нэр бүхий иргэний мэдээллийн дагуу Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16, 17 дахь заалтыг тус тус зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байна.