2024-05-17

Монгол Улсад Төрийн захиргааны мэргэжлийн ууган тэнхим байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсад Төрийн захиргааны мэргэжлийн ууган тэнхим байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулав.

Хурлаар Төрийн захиргааны тэнхимийн түүхэн замнал, Төрийн албаны сургалтад тэнхимийн гүйцэтгэж буй үүрэг, Захиргааны шинжлэх ухааны хөгжил, Монгол төрийн оршихуйн гадаад, дотоод хүчин зүйлийн шүтэлцээ, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, Захиргааны шинэчлэл ба төсвийн бодлого, Нутгийн удирдлагын шинэчлэлийн асуудал, Орон нутгийн чиг үүрэг ба тулгамдсан асуудал сэдвээр эрдэм шинжилгээний илтгэлүүд хэлэлцэж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хуралд Удирдлагын академийн үе үеийн эрдэмтэн багш, судлаачид, ажилтнууд, Төрийн удирдлага/захиргааны чиглэлээр сургалт явуулж буй Их дээд сургуулийн багш, судлаачид, Төв болон орон нутгийн төрийн албан хаагчид, Төрийн бус болон Олон улсын байгууллагын төлөөлөл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг, Судалгааны төвийн захирал Р.Мухийт нарын зэрэг нийт 120 хүн оролцсон байна.