Зөрчлийн тухай хууль, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ

Монголын Хуульчдын Холбооны сургагч багш Г.Оюунболд  Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын  ажилтнуудад зориулж “Зөрчлийн тухай хууль, түүний хэрэгжилт” сэдвээр өнөөдөр /2024-5-30/ мэдээлэл хийлээ.

Тэрээр, Эх газрын эрх зүйн тогтолцоонд зөрчлийн асуудлыг хэрхэн зохицуулсан байдаг болон Зөрчлийн тухай хуулийн зарим онцлог заалтын талаар мэдээлэл өгөхийн сацуу хуулиар зөрчлийн шинжийг хэрхэн тодорхойлсон, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах  шийтгэл, албадлагын арга хэмжээний ямар төрөл, хэмжээг тогтоосон байдаг, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээг харгалзан ямар шийтгэл оногдуулдаг, зөрчлийн шинжид гэм бурууг тогтоох шаардлага бий эсэх, хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох, зөрчилд шийтгэл оногдуулах нь захиргааны акт байж болох эсэх талаар тодорхой баримт жишээн дээр тулгуурлан мэдээлэл өгч сонирхсон асуултад хариулт өглөө.