Үндсэн хуулийн цэцийн даргаар Гунгаагийн Баясгаланг сонгов

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаан 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр болж, Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхын санал авсан хүнийг сонгоно” гэж заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүн Гунгаагийн Баясгаланг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонголоо.

 Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан Монгол Улсын Их Хурлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 58 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаа билээ.