Бүгд Найрамдах Турк Улсын элчин сайдтай уулзлаа

            Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг 2024 оны зургадугаар сарын 10-ны өдөр өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

            Уулзалтын эхэнд ноён Элчин сайд, Үндсэн хуулийн цэцийн даргын хариуцлагатай албан тушаалд сонгогдсонд баяр хүргэхийн сацуу цаашид хоёр улсын Үндсэн хуулийн шүүхийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд гүүр болж дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

             Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан ирэх онд хоёр улсын Үндсэн хуулийн шүүх хооронд харилцаа, хамтын ажиллагаа тогтоосны 30 жилийн ой тохиох гэж буйг дурдаад  энэхүү харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэх  тухайлбал, Үндсэн хуулийн эрх зүйн хамтарсан судалгаа хийх, судлаачдыг бэлтгэх, Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох хүрээнд  мэдээллийн технологийн чиглэлээр хамтран ажиллах боломжтойг онцлон тэмдэглэв.