2024-06-13

“Үндсэн хуулийн хяналт ба байгаль орчны эрх” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлжээ

БНСУ-д төвтэй Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Судалгаа, хөгжлийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга нарын газраас “Үндсэн хуулийн хяналт ба байгаль орчны эрх” сэдэвт олон улсын судлаачдын 4 дүгээр бага хурлыг 2024 оны 5 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд Сөүл хотноо зохион байгуулжээ.

Энэхүү судлаачдын бага хурлыг нээж БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч Ли Жон Сог  үг хэлсэн байна.

Бага хуралд оролцсон 15 орны төлөөлөгчид илтгэл тавьж хэлэлцүүлсэн бөгөөд байгаль орчны эрх хэрхэн хангагдсан түүнд Үндсэн хуулийн шүүхийн хяналт ямар үүрэг гүйцэтгэж буй талаар өөрсдийн хуримтлуулсан туршлага, шийдвэрлэж байгаа байдал болон цаашид Нийгэмлэгийн гишүүн орнууд тулгамдсан асуудлаар харилцан мэдээлэл, туршлага солилцох зэргээр хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

Уг бага хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын Ахлах зөвлөх Р.Анар, референт Б.Баяржаргал нар оролцож, “Үндсэн хуулийн хяналт ба байгаль орчны эрх” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлжээ.