2024-06-21

Сэтгүүлийн Зөвлөлийн цахим уулзалт болов

Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Евразийн нийгэмлэгийн “Үндсэн хуулийн эрх зүй” сэтгүүлийн редакцын Зөвлөлийн цахим уулзалт  2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр боллоо.

Уулзалтад оролцогсод сэтгүүлийн ээлжит дугаарын төслийн агуулга, сэдвийн талаар болон хэвлэлтэд шилжүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

Цахим уулзалтад Сэтгүүлийн зөвлөлийн гишүүн Б.Буяндэлгэр, Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн ахлах судлаач Д.Гантуяа нар оролцлоо.

Сэтгүүлийг эрхлэн гаргаж буй Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Евразийн нийгэмлэг нь 1997 онд байгуулагдсан бөгөөд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн Үндсэн хуулийн үнэт зүйлсийг сурталчлах, Үндсэн хуулийн засаглалыг хангах талаар  яриа хэлэлцээ хийх, туршлага солилцох зэрэгт Нийгэмлэгийн зорилго оршиж буй ажээ.

Өдгөө Армен, Беларусь, Азербайжан, Казахстан, Киргиз, Монгол, Орос, Тажикистан, Узбекистаны Үндсэн хуулийн шүүхийн байгууллагууд Нийгэмлэгийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц тус нийгэмлэгийн гишүүнээр 2015 онд элссэн билээ.