2024-06-26

Хоёр улсын шүүх хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгаланд Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсонтой нь холбогдуулан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга, ноён Жонсок Ли баяр хүргэсэн албан захидал ирүүлсэн байна.

Тэрбээр захидалдаа, “Монгол Улсад Үндсэн хуулийг чандлан сахиулах, хүний эрхийг хамгаалах үйлсэд олон жил зүтгэж ирсэнд нь гүнээ хүндэтгэл үзүүлж буйгаа тэмдэглэхийн сацуу хоёр улсын шүүх хоорондын найрсаг харилцааг цаашид улам бэхжүүлж, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгээр дамжуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаа”-гаа илэрхийлжээ.