2024-06-26

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов

 2024-06-26

     Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан эцэслэн шийдвэрлэж, мөн “Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 2023 оны 78 дугаар тогтоолыг хянан хэлэлцлээ.

       Хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна хэмээн эцэслэн шийдвэрлэсэн байна.