2024-07-01

Түр саатуулах хугацаа тооцох заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн 2024 оны №3 дүгнэлтийг нийтэллээ

2024-07-01

         Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар хүнийг түр саатуулах хугацаа тооцох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тухай 3 дугаар дүгнэлтийг гаргасныг бүрэн эхээр нь хүлээн авна уу. Тодруулбал Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор хүнийг түр саатуулах хугацааг 6 цаг хүртэл байхаар заасан ч тус зүйлийн 26.2 дахь хэсэгт уг хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцохоор зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч … баривчлах, хорих, … эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. …” гэж, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж тус тус заасныг зөрчсөн гэж дүгнэсэн болно.  Цэцийн шийдвэрт хандах