Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр товлогдсон юм.
Маргагч талуудаас хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцох боломжгүй бөгөөд биечлэн оролцох хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тул Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу маргааныг бүрэн гүйцэт, бодитой хянан шийдвэрлэх, маргагч талуудад чөлөөтэй мэтгэлцэх, мэтгэлцээнийг үгээр сонсох боломжийг хангах үүднээс Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа.