2024-07-04

Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн шүүх, Бүгд Найрамдах Польш Улсын Үндсэн хуулийн шүүхээс захидал ирүүлжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгаланд Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсонтой нь холбогдуулан Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькин, Бүгд Найрамдах Польш Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга Юлия Пшилэмбска нар албан захидлууд ирүүлсэн байна.


Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга, ноён В.Д.Зорькин захидалдаа “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын өндөр албан тушаалд сонгогдсонд чин сэтгэлийн баяр хүргэхийн сацуу хоёр улсын шүүх хоорондын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид амжилттай үргэлжилнэ
гэдэгт итгэлтэй байгаа”-гаа илэрхийлжээ.

Бүгд Найрамдах Польш Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга, хатагтай
Юлия Пшилэмбска захидалдаа “Улс орныхоо чухал албыг хаших болсонд баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсье” гэжээ.