Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн гишүүн улс орнуудын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын цахим хурал 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр боллоо.
Цахим хуралд Нийгэмлэгийн гишүүн 20 гаруй улс орны Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгчид түүний дотор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг, Ёслол, гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Билгүүн нар оролцлоо.
Хуралд оролцогсод Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн VI Их хурлын бэлтгэлийг хангах талаар ярилцаж, Нийгэмлэгээс гаргах Бангкокийн Тунхаглалын төслийн талаар санал солилцсоны сацуу Азийн Нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Тайландын Хаант Улсын Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагааны тайлан, Нийгэмлэгийн Байнгын нарийн бичгийн дарга нарын газрын тайлан зэрэг асуудлыг тус тус сонссон байна.