Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотноо болсон Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 6 дугаар Их хурал гурван салбар хуралдаантайгаар зохион байгуулагдлаа.
“Тогтвортой нийгмийн төлөө Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын үүрэг”, “Тогтвортой шүүх эрх мэдлийн төлөө Үндсэн хуулийн хяналтын хөгжил”, “Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл тогтвортой нийгмийн хөгжлийн үндэс болох нь” зэрэг сэдвийн хүрээнд салбар хуралдаанууд явагдсан юм.
Нэгдүгээр хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар даргалсан бол хоёрдугаар хуралдаанд тэрээр, “Үндсэн хуулийн шударга ёсны үзэл баримтлал: Монгол Улс дахь Үндсэн хуулийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны хөгжил” сэдэвт илтгэлийг тавьж хэлэлцүүллээ.