2024-11-12

Үндсэн хуулийн процессын эрх зүйгээр мэтгэлцэж байна

       Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн хамтран Үндсэн хуулийн процессын эрх зүйн асуудлаар мэтгэлцээний тэмцээн зохион байгуулж байна.

         Бүгд Найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд зохион байгуулж буй уг мэтгэлцээний тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургууль, “Их засаг” их сургууль, ”Шихихутуг” их сургууль, Дотоод хэргийн их сургууль, “Отгонтэнгэр” их сургууль, ”Орхон” их сургуулийн оюутны багууд оролцож байгаа бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр  Үндсэн хуулийн цэцийн ордонд шигшээ тэмцээн болно.