Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1; 53 дугаар зүйлийн 53.4, 53.5 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалт болон Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 15 дугаар дүгнэлтийг гаргасан билээ.

Дээрх дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хэлэлцээд, 110 дугаар тогтоол гаргаж хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Их суудлын хуралдааныг 2016 оны 3 дугаар сарын  16-ны өдрийн 9 цаг 30 минутад Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй эхлэхээр товлоод байна.

 

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ