Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар Хан-уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын ахлах байцаагч, хошууч Б.Цогоотой хамтран Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 399 дүгээр тогтоолоор батлагдсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журамд зааснаар буюу жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх 7 хоногийн пүрэв гараг, энэ удаад 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагт Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг хийлээ.
Уг сургалтад Тамгын газрын нийт 35 ажилтан оролцож дадлага сургуулийг биечлэн гүйцэтгэв. Сургалтын үеэр гамшгийн аюулын дохиогоор авч хэрэгжүүлэх арга хэмжээ, иргэн бүр бэлтгэсэн байвал зохих 15 зүйлс, газар хөдлөлтийн үед хэрхэн өөрийгөө авч явах юу хийж болох, ямар зүйлсийг хийж болохгүй талаар дэлгэрэнгүй мэдээллийг нийт албан хаагчдад өгч сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар