Монгол Улсын Гадаад хэргийн яамны Олон улсын хамтын ажиллагааны сангийн шугамаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын төрийн байгууллагын ахлах албан
тушаалтнуудыг ГХЯ дээр хүлээн авч туршлага солилцох сургалт-семинарыг 2016 оны 6 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулсан байна. Уг сургалт-семинарт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа “Монгол Улс ардчилал, зах зээлд шилжсэн нь: Улс төр, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэл, туршлага”, гишүүн Д.Ганзориг “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа” гэсэн сэдвээр тус тус илтгэл тавилаа.
2016-06-08