Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнээр элслээ.

Archillaliig sergeesen oron1997 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ереван хотноо Армен, Беларусь, Гүрж, Казахстан, Молдов, Орос, Тажикистан болон Украйн улсуудын Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын бага хурал болж, үүний үр дүнд Ардчиллыг шинээр тогтоосон орнуудын Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын бага хурлыг (АШТОҮХХББХ) байгуулахаар шийдвэрлэж хамтарсан мэдэгдэл гаргасан байна.

2015 онд Үндсэн хуулийн цэцээс Бүгд Найрамдах Армен Улсын Ереван хотноо болсон “Шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн шүүхийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт олон улсын бага хурлын үеэр тус байгууллагад элсэх тухай санал гаргаж, улмаар  2015 оны 11 дүгээр сард Үндсэн хуулийн цэцийн даргаас албан ёсны хүсэлтээ өгсөн.

2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр АШТОҮХХББХ-ын даргалагч Бүгд Найрамдах Армен Улсын Үндсэн хуулийн шүүхээс Ардчиллыг шинээр тогтоосон орнуудын Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын бага хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг гишүүнээр элсүүлсэн тухай мэдэгдсэн албан бичиг ирүүлсэн байна.

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн цэц тус байгууллагын 11 дэх гишүүн боллоо. Бага хурлын гишүүн байгууллагад Азербайжан, Армен, Беларусь, Гүрж, Казахстан, Молдов, Монгол, Орос, Тажикистан, Узбекистан болон Украйны Үндсэн хуулийн хяналтын байгууллагууд багтаж байна.

Холбоос