БНТУ-ын Үндсэн хуулийн шүүхийн 56 жилийн ойн бага хуралд оролцлоо

Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн 56 жилийн ойг тохиолдуулан 2018 оны 4 дүгээр сарын 25-26-ны өдөр Туркийн Анкара хотноо зохион байгуулагдсан “Иргэнээс гаргасан Үндсэн хуулийн гомдолтой холбогдолтой эхний таван жилийн үйл ажиллагааны үнэлгээ” сэдэвт олон улсын бага хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, гишүүн Н.Чинбат нар оролцов.

Turkiin hural

Энэ арга хэмжээнд Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч, төрийн өндөр албан тушаалтан, Венецийн Комиссын төлөөлөгчид болон гадаадын 20 гаруй орны Үндсэн хуулийн шүүх, олон улсын шүүхийн байгууллагууд, их, дээд сургуулиудын эрдэмтэд, судлаачид оролцож Үндсэн хуулийн шүүхээс үндсэн эрхийг сахин хамгаалахтай холбогдолтой туршлага, саналаа солилцов.

Мөн энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч Зухту Арслан болон бусад улсын шүүхүүдийн дарга нартай уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.