Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шинэ гишүүдийн бүрэн эрх хэрэгжиж эхэллээ

       Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр болон цэцийн гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр шинээр томилогдсон Батсүхийн Буяндэлгэр, Гомбожавын Туулхүү, Цагааны Нанзаддорж, Шилагарьдын Солонго нарыг 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Үндсэн хуулийн цэцийн Ордонд хүлээн авч уулзлаа.

nuur zurag

          Энэ арга хэмжээний үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсонтой нь холбогдуулан тэдэнд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Мөн тэрээр шинэ гишүүдэд хандаж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар, Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн билээ. Цэц зөвхөн Үндсэн хуулийн нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг Монгол Улсын хамгийн хараат бус, бие даасан байгууллага юм. Үндсэн хуулийн цэц нь Монгол Улсын төрийн тогтолцоонд хууль дээдлэх, хуульчийн ёс зүйг баримтлах талаар уламжлагдаж ирсэн үлгэр жишээ болохуйц түүхтэй байгууллага гэдгийг тэрээр онцлон тэмдэглэв.

shine gishuun 1

Дараа нь Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр шинэ гишүүдэд Үндсэн хуулийн цэцийн гишүүний энгэрийн тэмдгийг гардууллаа.

shine gishuun 3

Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар санал болгосон Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар санал болгосон Ш.Солонго нарын асуудлыг хэлэлцээд тэднийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр тус тус томилохоор шийдвэрлэсэн билээ.

shine gishuun 2

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүнд шинээр томилогдсон эдгээр гишүүдийн бүрэн эрх нь томилогдсон өдрөөс буюу 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ.

shine gishuun 4