Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэнэ

Монгол Улсын дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд хандаж 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1, 2, 5 дахь заалт  Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт ирүүлсэн байна.

Уг хүсэлтийн дагуу үүсгэсэн маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлогдоод байна.

/2018.10.29/