2019-06-07

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Үндсэн хуулийн цэцэд өргөн барив

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга,  ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанжан, ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, С.Бямбацогт нар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг  Үндсэн хуулийн цэцэд 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр өргөн барилаа. Төслийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, Цэцийн гишүүн Н.Чинбат нар хүлээн авав.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргана. Мөн Үндсэн хуулийн цэц УИХ-д саналаа өгнө гэсэн Үндсэн хуулийн заалтын дагуу төсөл, төслийн  үзэл баримтлал, танилцуулгыг ийнхүү өргөн барьжээ.

Үндсэн хуулийн цэц төслийг нягталж үзээд саналаа УИХ-д ирүүлэх юм.