Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагын Азийн нийгэмлэг (ҮХШАН)-ийг анхны үүсгэн байгуулагчдын нэг гишүүн билээ. Тус нийгэмлэгийн бүх гишүүдээс 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Коронавирусын халдвар (Ковид-19)-ын эсрэг авах хариу арга хэмжээний хүрээнд хамтын ажиллагаагаа сайжруулах тухай” хамтарсан мэдэгдэл гаргасан бөгөөд энэхүү мэдэгдлийг ҮХШАН-ийн албан ёсны цахим хуудас болох www.aacc-asia.org хаягт байршуулсан юм. Мөн ҮХШАН-ийн байгууллагуудын гишүүн улс орнууд нь тус бүр КОВИД-19-ийн тархалтын эсрэг ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар видео танилцуулга бэлтгэж, түүнийгээ дээр дурдсан цахим хуудаст мөн байршуулжээ.
Үндсэн хуулийн цэц Монгол Улсын шүүхийн тухай хуулийн үндсэн хууль зөрчсөн заалтыг түдгэлзүүлэв.
No Comments
“Их засаг”-ийн эхийг эрэн сурвалжлах нь олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.
No Comments