2021-01-13

“Дэлхийн эрх зүйн түүх” номыг орчуулан гаргалаа

        Хаммурабигийн эртний хуулиас өнөөгийн Олон улсын Эрүүгийн шүүх хүртэлх дэлхий эрх зүйн түүхийн 250 онцлох үйл явдлыг багтаасан Америкийн Нью-Йоркийн хуулийн сургуулийн профессор Майкл Рофферийн “Дэлхийн эрх зүйн түүх” хэмээх номыг доктор Д.Сугар, эрх зүйч Г.Баясгалан, Д.Одбаяр нар орчуулан НЭПКО хэвлэлийн газраас олон нийтэд хүргэж байна.

        Уг бүтээл нь шинжлэх ухааны хялбаршуулсан хэлбэртэй бөгөөд эрх зүйч, мөн түүхийг сонирхогч хэн бүхний сонирхолд нийцэх түүхэн үйл явдал болон эрх зүйн сэтгэлгээ, эрх зүйн хөгжил, онолын асуудлыг баримттай, энгийн хэллэгээр дүрслэн өгүүлж, холбогдох зураг, бичиг баримтаар чимэглэсэн нь зөвхөн хуульчдын төдийгүй мэдлэгээ зузаалж, уншсанаа сэргээх аятай боломжийг олгож, Таны номын сангийн байнгын хэрэглэгдэхүүн болно гэдэгт найдаж байна.