Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн /2021.05.28/ дунд суудлын хуралдаанаар иргэн Б.Мөнхзаяагийн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн зарим заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргалаа.