“Н.Чинбат: “Польш Улсын Үндсэн хуульт ёсны 230 жилийн хөгжил бол асар их хөгжил дэвшил, туршлага, мэдлэг юм”


Notice: compact(): Undefined variable: groupby in /home1/conscour/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 853

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Бүгд Найрамдах Польш Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Кшиштоф Збигнев Бойког өнөөдөр /2021-9-03/ Үндсэн хуулийн цэцийн ордонд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Монгол Улсын  Үндсэн хуулийн цэцийн дарга  “Польш Улсын Үндсэн хуульт ёсны  230 жилийн хөгжил бол асар их хөгжил дэвшил, туршлага, мэдлэг юм. Тиймээс Үндсэн хуулийн хөгжлийн  түүх, шинжлэх ухааны асуудлыг судлах, түүнээс суралцах явдал бидний сонирхлыг татаж байна. Мөн Үндсэн хуулийн шүүхүүд, тэдгээрийн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг нягт хөгжүүлэхийн төлөө байна гэдгээ хэллээ.

Энэ оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Польш Улс анхны Үндсэн хуулиа баталсны 230 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Энэ арга хэмжээнд  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга тэргүүтэй төлөөлөгчдийг албан ёсоор урьсанд талархаж байгаагаа илэрхийлээд “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын улмаас  ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах олон улсын хуралд цахимаар илтгэл тавьж оролцоно гэдгээ тэрээр  мэдэгдлээ.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, БНПУ-ын Үндсэн хуулийн трибуналын хооронд Санамж бичиг байгуулахыг  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат талархан хүлээн авснаа дурдав.

Уулзалтын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат БНПУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга Ю.Пшилэмбскаг Монгол Улсад албан ёсоор айлчлахыг урьж байгаагаа Элчин сайдад уламжиллаа.

Элчин сайд Польш Улсын Үндсэн хуулийн 230 жилийн ойн арга хэмжээнд оролцох урилгыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат тааламжтай хүлээн авсанд баярлаж байгаагаа илэрхийлээд энэ онд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэхийн хүрээнд Монгол Улсад болох зарим арга хэмжээ, тухайлбал, Польшийн Гадаад харилцааны сайдын айлчлал  болон польшийн нэрт хөгжмийн зохиолч Фредерик Шопены нэрэмжит монголын төгөлдөр хуурчдын  концерт,  МУИС, Варшавын Их сургууль хамтран  эрдэм шинжилгээний бага хурал тус тус  хийх гэж байгаа талаар танилцууллаа.

Элчин сайд  Кшиштоф Збигнев Бойко “Польшийн анхны Үндсэн хууль нь Америкийн Нэгдсэн Улсын  1788 оны  Үндсэн хуулийн дараа батлагдсан бөгөөд Европт Үндсэн хуульт ёсыг тогтоосон хамгийн анхны эрх зүйн түүхэн баримт бичиг юм.” гэдгээ тэмдэглэв.