“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх явцад тулгамдаж буй асуудал: “Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл” сэдэвт цахим сургалт боллоо

Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүх, түүний дэргэдэх Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Сургалт, хүний ​​нөөцийн хөгжлийн төв хамтран “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх явцад тулгамдаж буй асуудал: Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл"  сэдэвт цахим сургалтыг 2021 оны 9 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Ес дэх удаагаа зохион байгуулсан энэхүү сургалтад Албани, Азербайджан, Болгар, Индонези, Казахстан, Малайзи, ОХУ, БНСУ, Энэтхэг, Филлипин зэрэг 27 улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчид болон хуульч, шинжээч, зөвлөхүүд хамрагдлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнууд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн хэрэгжилтэд тулгамдаж буй зарим асуудал” сэдвээр илтгэл тавив.

2013 оноос хойш хэрэгжүүлж буй дээрх сургалтын хөтөлбөрт Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн гишүүн орнуудаас гадна Европын зарим улсын Үндсэн хуулийн шүүхийн  төлөөлөл хамрагдах болж улмаар оролцогсдын хүрээ, сургалтын сэдэв нь улам өргөжсөөр байна.