Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийг товчлон харуулсан баримтат кино нийтлэл DVD хэлбэрээр бэлтгэн гаргалаа

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс эрхлэн бүтээсэн “Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийн товчоон”, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн" нэртэй баримтат кино нийтлэлийн DVD хувилбар шинэ Үндсэн хууль баталсны 30 жилийн ойн өдрийг тохиолдуулан нийтийн хүртээл боллоо. 

Уг баримтат кино нийтлэлд, 1924, 1940, 1960 онд тус тус батлагдсан Үндсэн хуулиас гадна 1992 оны Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар товчлон өгүүлсэн билээ.

Тодруулбал,  1924 оны Үндсэн хуулиар “хаант улсыг халж, Бүгд Найрамдах улсыг тунхагласан”, 1940 оны Үндсэн хуулиар “Улс орноо хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангах”, 1960 оны Үндсэн хуулиар “Социализмыг төгөлдөр байгуулж, цаашдаа коммунист нийгэм байгуулна”, 1992 он Үндсэн хуулиар “эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх”-ийг зорилгоо болгон тус тус дэвшүүлсэн тухай онцлоод Үндсэн хуулиудын гол агуулга, үзэл баримтлалыг хураангуйлан үзүүлсэн болно.

Энэ баримтат кино нийтлэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийг товчлон харуулсан анхдагч бүтээлүүдийн нэг боллоо.

“Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийн товчоон” баримтат кино
Үргэлжлэл