Цэцийн Тамгын газрын зарим ажилтанд Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв олгов

       Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн зарим заалт, “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолыг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын зарим ажилтанд Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэвийг өнөөдөр /2022-01-12/ олгов.

     Төрийн албанд ажилласан буюу тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг харгалзан ийнхүү Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэвийг олгосон байна.

Uncategorized