Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулав

Монгол Улс 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталснаас хойш 1940, 1960, 1992 онуудад 3 удаа шинээр Үндсэн хуулиа баталсан түүхтэй.

1980-аад оны сүүлчээс Монгол оронд өөрчлөлт, шинэчлэлтийн уур амьсгал өрнөсөн. Үүнтэй уялдан 1990 онд Үндсэн хуулийг шинэчлэн боловсруулах ажил эхэлсэн. БНМАУ-ын Бага Хурлаар хэлэлцсэн Үндсэн хуулийн төслийг хүлээн авсан БНМАУ-ын Ардын Их Хурал 76 хоног хуралдаж 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр ардчилсан шинэ Үндсэн хуулийг оршил, 6 бүлэг, 70 зүйлтэйгээр баталсан билээ.

Энэхүү Үндсэн хуулийн оршилд “хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон тунхагласан” бөгөөд уг Үндсэн хууль бүхэлдээ хүний жам ёсны эрхийг тэргүүн зэрэгт тавьж, улс төрийн ардчилал, олон ургалч үзэл, эдийн засгийн чөлөөт байдал, төрийн эрх мэдэл хуваарилах, нутгийн өөрөө удирдах ёс, хараат бус, шударга, бие даасан шүүхийн тогтолцоо, Үндсэн хуулийн хяналтын институтыг анх удаа баталгаажуулсан юм.

Монгол Улсын Их Хурал 1992 оны Үндсэн хуульд 2000 болон 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

2022 онд энэхүү ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар 1 дүгээр сарын 13-ны өдрийг бид Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр  болгон тэмдэглэж байна.

Uncategorized