Азийн нийгэмлэгийн үйл ажиллагаатай холбоотой тулгамдсан асуудлаар санал солилцов

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хурал 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Хурлыг нээж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, тус нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Чинбат үг хэлж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга, нийгэмлэгийн Хүлээн авагч нарийн бичгийн дарга нарын газрын дарга Д.Баянбилэг удирдан явуулав.

Хуралд Ази тивд оршдог 20  улсын Үндсэн хуулийн хяналтын байгууллагын ажлын албаны Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Нийгэмлэгийн Их Хурлын бэлтгэлийг хангах, нийгэмлэгийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж, шүүх хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажилладаг Байнгын нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааны тайлан болон цаашид хийх ажлын чиглэлийн талаар санал солилцсон байна.

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг нь 2010 онд байгуулагдсан бөгөөд 2021 оноос Монгол Улс түүнийг даргалагч орноор  хоёр жилийн хугацаагаар сонгогдон ажиллаж байна.

                                    2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр