Долдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсан өдөр

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 30 жилийн хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц иргэд, эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтнаас  нийт 3 мянга 500 орчим өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг хүлээн авч хянажээ. Тэдгээрийн 99.5 хувийг иргэдээс ирүүлсэн өргөдөл, мэдээлэл эзэлж байна.

– Энэ хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц  бага, дунд, их суудлын нийт 765  хуралдаан хийжээ.

-Энэ хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 220 дүгнэлт, 76 тогтоол, 476 магадлал, түүнээс гадна Үндсэн хуулийн цэцийн гишүүд 2 мянга 500 орчим тогтоол гаргасан байна.

-Энэ хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн  нийт дүгнэлтийн 57.7 хувь нь Үндсэн хууль зөрчсөн гэж гарсан байна.

-Энэ хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрийн гуравны нэг хувь нь хүний эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлсэн агуулгатай байв.

–Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нийт 38 хүн томилогдон ажиллаж иржээ. Тэдгээрээс долоо нь  эмэгтэй гишүүд байв.

-Цэцийн гишүүдээс  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Чингис хаан” одонт, Ардын багш тус тус нэг, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн нэг, Монгол Улсын гавьяат хуульч 10, Монгол Улсын гавьяат багш гурав, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич гурав, шинжлэх ухааны доктор 8,  доктор 12, профессор 18 ажиллаж ирсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн шүүхүүдийн Дэлхийн Бага Хурлын, Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Евразийн нийгэмлэгийн гишүүн,  мөн Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг үүсгэн байгуулагч гишүүний нэг билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц энэхүү  нийгэмлэгийг 2021-2023 оны хооронд даргалж байна.

Түүнээс гадна Европын Холбооны Венецийн комисс, ХБНГУ-ын      Ханнс-Зайделын сан зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.