Япон Улсын эрдэмтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд зочлов

Монгол Улсын Их сургууль байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан манай улсад хүрэлцэн ирсэн Япон Улсын Нагояагийн их сургуулийн Хуулийн сургуулийн дэд захирал Дай Ёкомизо, Азийн эрх зүйн солилцооны төвийн захирал Масако Мураками, дэд захирал Мацүда Такафүми, Японы эрх зүйн сургалт, судалгааны төвийн захирал, профессор Мацүо Ёо, Азийн сателит кампусын захирал Ямаүчи Акира нар Үндсэн хуулийн цэцийн ордонд зочиллоо.

Тэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрх, чиг үүрэг болон Үндсэн хуулийн хяналтын онцлогтой танилцлаа. Мөн уулзалтын үеэр цаашид хамтарч Үндсэн хуулийн шүүхийн харьцуулсан судалгаа хийх, Үндсэн хуулийн цэцийн судлаач, ажилтнуудыг чадавхжуулах талаар санал солилцов.

Манай улсаас жил бүр Нагояагийн их сургуулийн Хуулийн сургуульд бакалаврын болон ахисан түвшний сургалтад хамрагдахаар 20 орчим иргэд элсдэг бөгөөд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль дээр Японы эрх зүйн сургалт, судалгааны төв ажилладаг байна.

Uncategorized