2022-11-03

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хийхээр товлоод байсан билээ.

Уг хуралдаанд Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн тул дээрх маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг  холбогдох хуульд заасан үндэслэлээр хойшлууллаа. Хуралдааны товыг жич зарлана гэж Үндсэн хуулийн цэцийн Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.