2022-11-11

АИХ-ын хуралдааны тэмдэглэлийг нээлттэй болгож байна

БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн хоёрдугаар  хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан тус төслийг хэлэлцсэн АИХ-ын хуралдааны тэмдэглэлийг Улсын Их Хурлын архивт хадгалагдаж байгаа бүрэн эхээр нь олон нийтэд албан ёсоор нээлттэй болгож байгаа ажээ.

Энэхүү тэмдэглэлийг Улсын Их Хурлын Parliament.mn цахим хуудсанд байршуулж эхэлсэн бөгөөд тус бүр нь 200 орчим хуудастай 49 боть хуралдааны тэмдэглэлийг багцалж, үе шаттайгаар цахим хуудаст байршуулж, ирэх оны нэгдүгээр сарын 13-ны өдөр буюу Үндсэн хууль батлагдсан өдөр бүрэн байршуулж олон нийтийн хүртээл болгохоор УИХ-ын Тамгын газар ажиллаж байна.

 

1991.11.11 БНМАУ – ын АИХ -ын Хуралдааны Протокол by Davaajav Badamragchaa on Scribd