2023-01-01

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан оюутны эрдэм шинжилгээний хурал энэ сарын 10-ны өдөр болно

        Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсны 31 жилийн ойн өдөр энэ сарын 13-ны өдөр тохионо. Энэ өдрийг угтан Улсын Их Хурлын Тамгын газраас оюутны эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулах гэж байна.

        Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан шинэ Үндсэн хууль, түүний ач холбогдлыг оюутан залуучуудад таниулах, Үндсэн хуулийн судлалыг хөгжүүлэх, эрх зүйч бэлтгэдэг их, дээд сургуулийн оюутнуудын энэ чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх идэвх эрмэлзлийг дэмжихэд зориулж уг эрдэм шинжилгээний хурлыг Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран “Үндсэн хууль ба Монгол Улсын хөгжлийн зорилтууд” сэдвийн хүрээнд байгуулна.

/эх сурвалж: Parliament.mn/