Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны тов тогтлоо

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын зарим заалт нь Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 1/02 дугаар тогтоолоор хүчингүй болсон заалтыг агуулгаар нь сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 9.30 цагаас хийхээр товлоод байсан билээ.

Гэвч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн тул түүнийг 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 9.30 цагаас хийхээр тогтлоо.