2023-11-15

Маргааныг эцэслэн шийдвэрлэв

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаар Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн “… мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар … илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан эцэслэн шийдвэрлэж, мөн “Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 2023 оны 41 дүгээр тогтоолыг хянан хэлэлцлээ.

 

Хуралдаанаас Гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийн дээрх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна хэмээн эцэслэн шийдвэрлэв.