2023-12-28

Арав гаруй улсын Үндсэн хуулийг эмхэтгэн гаргажээ

“Гадаад орнуудын Үндсэн хууль” дээж бичиг хэвлэгдэн гарч уншигчдын гар дээр очоод байна.

Сургалтын зориулалтаар бэлтгэсэн дээж бичигт Индонези, Япон, Итали, ХБНГУ, Франц, БНХАУ, БНСУ, ОХУ, Казахстан, Польш, Финланд  Улсын Үндсэн хуулийг эмхэтгэн нэгтгэжээ.

Дээж бичгийг бэлтгэхэд Хууль зүйн академи, Шинжлэх ухааны академи, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төв оролцсон байна.

Энэхүү дээж бичиг нь  гадаад орнуудын Үндсэн хууль судлалыг хөгжүүлэх зорилготой ажээ.