Азийн Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын нийгэмлэгийн хурал боллоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, академич Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид Бүгд найрамдах Индонези улсын нийслэл Жакарта хотноо 2015 оны 8 дугаар сарын 13 – 17-ны өдрийн хооронд болсон Азийн Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралд оролцоод ирлээ.

meeting Indonez

Энэ удаагийн хурлаар Азийн Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын нийгэмлэгийн Байнгын ажлын алба байгуулах болон шинээр гишүүн орноор Киргиз Улсын дээд шүүхийн Үндсэн хуулийн танхим, Бүгд Найрамдах Мьянмарын Холбооны Улсын Үндсэн хуулийн трибуналыг тухайн нийгэмлэгт элсүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Мөн энэхүү хуралтай давхцан Бүгд Найрамдах Индонези улсын Үндсэн хуулийн шүүхийн үүсгэн байгуулагдсаны 12 жилийн ой тохиосон бөгөөд “Үндсэн эрхийн гомдол” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, академич Ж.Амарсанаа үндсэн илтгэл тавилаа.

hural deer
Дашрамд дурдахад уг нийгэмлэгт одоогоор 16 улсын Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагууд гишүүнээр элсээд байгаа юм.