Монголын ховор маркыг сурталчилсан ном дэлхийн үзэсгэлэнгээс мөнгөн медаль хүртлээ.

Сингапур-2015 Дэлхийн маркны үзэсгэлэнгээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга, Монгол Улсын гавьяат хуульч, док, проф Н.Жанцангийн туурвисан “Монголын Улсын ховор марк, мөнгөн тэмдэгт” ном мөнгөн медаль хүртэж Монгол маркны нэр хүндийг дэлхий дахинд өргөхөд хувь нэмрээ орууллаа.

Н.Жанцан докторын хувийн цуглуулга дээр тулгуурлан бүтээсэн энэхүү ном нь Монгол маркны Гадаадын болон Монголын нэртэй цуглуулагчдын цуглуулга, бүтээлд тулгуурлан Монголын ховор, онц ховор маркны шалгуурыг тодорхойлж, задлан шинжилгээ хийсэн анхны бүтээл болсон байна.

Монгол маркны нэр хүнд дэлхий дахинд өсөж Монголын зарим ховор марк олон улсын дуудлага худалдаанд 50-100 сая төгрөгийн ханшид хүрч, Монголын морин өртөөний үед хэрэглэж байсан нэн ховор захидлын дугтуй 100 мянган ам доллараар зарагдсан цаг үед энэхүү ном дэлхийн марк цуглуулагчдын анхаарлын төвд очжээ.

 

hovor mark nom

Тухайлбал тус бүтээлд орсон зарим ховор маркаас:

 

 

 

hovor mark 2

Монголын урлагийн бүтээлийн нэгээхэн хэсгийг дэлхийд сурталчлахын төлөө таны хийсэн оюуны хөрөнгө оруулалт зорилгодоо хүрлээ. Монголын төр нийгмийн зүтгэлтэн хүний хувьд таны үлгэр дуурайл бусдадаа нөлөөлж булган сүүлтэй байхын ерөөлийг дэвшүүлье.

Энэ ном 2015 онд Мөнхийн үсэг компанид 500 хувь хэвлэгдсэн байна.