
“Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шүүхэд хандах эрх” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлжээ
БНСУ-д төвтэй Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Судалгаа, хөгжлийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга нарын газраас “Шүүхэд хандах эрх: Үндсэн хуулийн хандлага” сэдэвт олон улсын 4 дүгээр симпозиумыг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдөр Сөүл хотноо зохион байгуулжээ.