• Үндсэн хуулийн цэцийн даргаар Гунгаагийн Баясгаланг сонгов

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаан 2024 оны 5 дугаар сарын
    31-ний өдөр болж, Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.

    Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхын санал авсан хүнийг сонгоно” гэж заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүн Гунгаагийн Баясгаланг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонголоо.

  • Монгол Улсын Их Хурлын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн зарим гишүүнийг томилов

    Монгол Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

    Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж тус тус заасан байдаг.

  • Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын албан хаагчдад зориулж эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэх талаар сургалт хийлээ

    Унгарын Дунаужварос их сургуулийн судалгааны коллежийн ерөнхийлөгч, Профессоруудын шинжлэх ухааны Зөвлөлийн дэд ерөнхийлөгч, профессор Орсолья Фалус Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын албан хаагчдад зориулж Унгарын шинжлэх ухааны ном зүйн мэдээллийн сан болон бусад мэдээллийн санд эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэх талаарх сургалтыг 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хийлээ.

    Сургалтаар “Scientometrics” буюу шинжлэх ухааны судалгаанд дүн шинжилгээ хийхэд хэрэглэгддэг арга зүйн тухай ойлголтыг нийт албан хаагчдад олгов.

  • Хамтран хэрэгжүүлэх төслийн гэрээнд гарын үсэг зурав

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Солонго Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны хорооны ерөнхийлөгч, ноён Лаурент Вейрли тэргүүтэй төлөөлөгчдийг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч уулзлаа.

    Энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Солонго Швейцарын Хөгжлийн агентлагийн санхүүжилт, дэмжлэгтэйгээр Монгол Улсад олон чухал төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн бөгөөд тэдгээр нь манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд зохих хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэв.

  • Монгол Улсад Төрийн захиргааны мэргэжлийн ууган тэнхим байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа

    Монгол Улсад Төрийн захиргааны мэргэжлийн ууган тэнхим байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулав.

    Хурлаар Төрийн захиргааны тэнхимийн түүхэн замнал, Төрийн албаны сургалтад тэнхимийн гүйцэтгэж буй үүрэг, Захиргааны шинжлэх ухааны хөгжил, Монгол төрийн оршихуйн гадаад, дотоод хүчин зүйлийн шүтэлцээ, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, Захиргааны шинэчлэл ба төсвийн бодлого, Нутгийн удирдлагын шинэчлэлийн асуудал, Орон нутгийн чиг үүрэг ба тулгамдсан асуудал сэдвээр эрдэм шинжилгээний илтгэлүүд хэлэлцэж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

  • Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнууд мод тарилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр” болгон зарласнаас гадна “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх тухай шийдвэр гаргасан билээ.

    Эдгээр зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд байгалиа хайрлан хамгаалах, мод, бут, сөөг, цэцэг тарьж ургуулах, арчлан хамгаалах, түүнийг амьдралын хэв маяг болгон хэвшүүлэх үйлсэд идэвхи санаачлагатай оролцдог уламжлал тогтсон.

  • Хөтөлбөрийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцав

    Оросын Холбооны Улсын Доржи Банзаровын нэрэмжит Буриад улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан, багш нарын төлөөлөл хөтөлбөрийн дагуу өнөөдөр /2024-5-9/ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ордонд хүрэлцэн ирж, Цэцийн үйл ажиллагаатай танилцлаа.
    Тэд Монгол Улсад байх хугацаандаа Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монголын Хуульчдын Холбоо, Хүний эрхийн Үндэсний комисс, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцсан байна

  • “Амины эрх болон бусад үндсэн эрхийн маргаан” сэдвээр сургалт хийлээ

    МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, судлаач Д.Ганхүрэл Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнуудад зориулж “Амины эрх болон бусад үндсэн эрхийн маргаан” сэдвээр өнөөдөр /2024-5-9/ сургалт хийлээ.

  • Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрх, чиг үүрэг, хяналтын онцлогийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв

    Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Улс төр судлалын тэнхимийн оюутнууд 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ордонд зочилж, цэцийн үйл ажиллагаатай нь танилцлаа.

    Энэ үеэр “Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийн товчоон” баримтат киног үзүүлж сонирхуулсны зэрэгцээ Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын референт Б.Эрдэнэбаяр Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрх, чиг үүрэг, хяналтын онцлогийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оюутнууд сонирхсон асуултаа асууж, хариулт авлаа.