Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно.

Нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандаж Улсын Их Хурлын 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хууль нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаантай холбоотой зохицуулалтыг байхгүй болгож иргэний шүүхэд хандах эрхийг хязгаарлан, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн мэдээлэл ирүүлжээ.

Уг мэдээллээр үүссэн маргааныг хянан хэлэлцэх Цэцийн дунд суудлын хуралдаан 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлоод байна.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ