Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Ханнс Зайделийн сангийн Тэргүүн захирал Петер Виттерауф тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Штефан Дуппел, Ханнс-Зайделийн сангийн Олон улсын хамтын ажиллагааны институтын захирал Сузанне Лютер мөн тус сангийн зүүн хойд Aзийн хэлтсийн дарга Вилли Ланге болон Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяа нар багтсан байна.
Уулзалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Ханнс-Зайделийн сан болон түүний Монгол дахь төлөөлөгчийн газрын хамтын ажиллагаа, эрх зүйн салбарт оруулсан хувь нэмэр, цаашдын хамтын ажиллагаагаа хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцэв. Төлөөлөгчид маргааш буюу 6 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгууллагдсаны 25 жилийн ойн хүрээнд төрийн ордонд зохион байгууллагдах “ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ: ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ИРЭЭДҮЙН ТӨЛӨВ” сэдэвт Олон улсын бага хуралд оролцоно.