Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

Монгол Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд хандаж Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн зарим заалтаар оролцогч талуудад тэгш бус байдал бий болгосон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой зарим үүргийг шүүхэд ногдуулан хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалттай нийцэхгүй байна гэж үзэн хүсэлт ирүүлжээ.

           Уг хүсэлтийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй эхэлнэ.