Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

       Нэр бүхий иргэдээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэг болон 9.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэж тус тус хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтаар баталгаажсан шударга шүүхээр шүүлгэх болон шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг, мөн Үндсэн хуулийн Дөчин найм, Тавь, Тавин нэгдүгээр зүйлийн холбогдох хэсэгт заасан Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болох, Улсын дээд шүүхийн шийдвэр нь эцсийн байх тухай заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл гаргасны дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн байна.

           Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд хийхээр товлогдов.